АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ ДУУСЛАА.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны А/55 тушаалаар байгуулагдсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасны дагуу олон нийтээс санал авч дууслаа.
Уг хуулийн төсөлд ирүүлсэн саналыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасны дагуу “хуулийн төсөлд тусгасан болон тусгаагүй саналын товъёгийг бэлтгэн” тус яамны цахим хуудсаар эргэн мэдэгдэх болно.
1 thoughts on “АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ ДУУСЛАА.”