Skip to main content

Posts

Шинэ блог

Ноён Жиустигийн цэцэрлэгт хүрээлэн

Ciao bella. Сэргэн мандалтын үеийн цэцэрлэгт хүрээлэнгээс амар амгаланг айлтгая. Амьтай бүхэн сэрж, өнгөтэй бүхэн дэлгэрч буй "ирж яваа" цагийг угтан, өнгөрсөн үеийн гуа үзэсгэлэнг бахдан амралтын өдрөө өнгөрүүлэхээр нэгэн цэцэрлэгт хүрээлэнд ирээд байна. Энэ бол уулын энгэр дээр байрладаг, Верона хотын үзэмжтэй, сэргэн мандалтын үеийн сонгодог цэцэрлэгт хүрээлэн юм. Цэцэрлэгийн хөшөө, усан оргилуур, түүхэн төөрдөг байшин нь олон зууны турш жуулчдыг татсаар ирсэн. Цэцэрлэгт хүрээлэнгийн түүх Тосканаас Верона руу аз завшаан хайж ирсэн Жиусти гэр бүлээс үүдэлтэй. Удмын нэрээр нэрлэсэн Жиусти ордон, цэцэрлэгт хүрээлэн нь Верона хотын ижил нэртэй гудамжинд, хотын зүрхэнд оршдог нууцлаг, ногоон баян бүрд юм. 13-р зууны төгсгөлд ноос будах нь Веронагийн баялгийн гол эх үүсвэр байсан бөгөөд Жиустигийн гэр бүл Тоскан дахь гэрээсээ Верона руу нүүсэн нь энэ бизнест аз завшаан хайсан явдал. 1406 онд Проволо Жиусти Верона хотын хэрмийн ойролцоо эртний Постумын замын хажууд газар худалдаж

Latest Posts

Image

Энцо Ферраригийн үлдээсэн өв